Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 онд анх удаа “Цэргийн нэр томьёоны тайлбар толь”-ийг бүтээж эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны эргэлтэд оруулж байсан билээ.
Аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн шинжлэх ухааны судлагдахуун өргөжин тэлж, шинэ ойлголт, нэр томьёо тасралтгүй хөгжиж буй өнөө үед тайлбар толийг шинэчлэн боловсруулж, баяжуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид цэргийн нэр томьёоны тайлбар толийг шинэчлэн гаргах судалгааны ажлыг эхлүүлж Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгууллаа.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН
