“Энх тайван ба аюулгүй байдал: Сорилт, боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

БХЯ, ЗХЖШ, БХЭШХ хамтран Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулан “Энх тайван ба аюулгүй байдал: Сорилт, боломж” сэдэвт хэлэлцүүлгийг дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, бодлого, шийдвэрт гарч буй өөрчлөлтүүд, энхийг дэмжих ажиллагааны оролцоонд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэн харилцан мэдээлэл солилцох, төр болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд  2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын I орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалахын Сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, ноён Яап ван Хиердэн, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, ноён Кристоф Форакс, ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”–гийн Монгол улс дахь суурин төлөөлөгч хатагтай Штефани Ханке нарын хүндэт зочид болон БХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн Стратеги судлалын хүрээлэн, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэг, ЦЕГ, ХХЕГ-ын албан тушаалтнууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр “Дэлхийн энх тайван, аюулгүй байдалд тулгарч байгаа сорилт, чиг хандлага”, “НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын оролцоо, хувь нэмэр”, “Энхийг дэмжих ажиллагаа ба Монгол Улсын Зэвсэгт хүчин”, “Цагдаагийн байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох сорилт, боломж”, “Эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл зүйн хангалтын асуудалд” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдлээ

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter