“Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөж байгаа үнэлгээний шалгуур, үнэлж дүгнэх аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр үнэлгээний шалгуур үзүүлэлт, түүнийг тооцох аргачлалыг боловсронгуй болгож нэгдсэн үнэлгээний арга зүй, стандарт боловсруулах хэрэгцээ шаардлага байгааг оролцогчид тодорхойлж энэ чиглэлийн судалгааны ажлыг эрчимжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Үзсэн: 101
