Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн “Геополитик: Дотоод аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“Геополитик: Дотоод аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл, судлаачид, шинжээчид, их дээд сургуулийн багш, оюутнууд оролцож, илтгэлүүд танилцуулан, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Уг хэлэлцүүлэг нь олон улсын аюулгүй байдлын орчны нөхцөл байдал, түүний үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох гадаад хүчин зүйлсийн талаар мэдээлэл солилцож, шийдэл эрэлхийлэх тавцан болж өнгөрлөө.

Үзсэн: 113
