Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Энхийг дэмжих олон улсын судалгааны төвөөс “Энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалтад тулгарч буй сорилт, шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт энэ онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцов. Тэд ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, сургалтын хүртээмж, чанарын асуудлаар санал бодлоо нээлттэй хуваалцаж, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцсан юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь энхийг сахиулагчдын бэлтгэлийг бодит нөхцөл байдалд улам ойртуулах, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцоллоо.

Үзсэн: 106
