“Чөлөөлөх дайн 80 жил” хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн “Чөлөөлөх дайны ялалтын 80 жил”-ийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 21 өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгээр хурлын сэдэв томьёолох, үндсэн болон хавсралт илтгэлийн чиглэлийг хэлэлцэн хуралд оролцох гадаад, дотоодын илтгэгчдийн талаар санал солилцов.

 

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Хил хамгаалах ерөнхий газрын Хил судлалын хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музейн төлөөлөл, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, Цэргийн түүх судлалын төвийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид ирэх намар болох олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” сэдвийн хүрээнд хийхээр саналаа нэгтгэлээ.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter