“Чөлөөлөх дайн 80 жил” анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвөөс Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх сэдвүүдийг томьёолох, хуралд оролцох гадаад, дотоодын эрдэмтийг тодруулах зорилготой хэлэлцүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, дэд захирал эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Т.Мөнх-Оргил, хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж, доктор (Sc.D), профессор С.Пүрэвдорж, доктор (Ph.D), профессор Б.Мөнхсайхан, доктор (Ph.D), дэд профессор Ч.Баттулга болон Цэргийн түүх судлалын төвийн судлаачид оролцлоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter