“Хиймэл оюун ба цэргийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Хиймэл оюун ба цэргийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын гишүүн Ч.Анар тэргүүтэй Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг чиглэл хариуцсан байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулан Монгол Улсад хиймэл оюуныг хөгжүүлэх бодлого, түүний дотор батлан хамгаалах салбарт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож, шүүн хэлэлцлээ.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter