“Монгол цэргийн өдөр”, шинэ үеийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярыг угтсан “Операцын урлаг судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр БХЯ, ЗХЖШ, ҮБХИС болон БХЭШХ хамтран 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
“Операцын урлаг судлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээ, онол аргазүйн хурлаар ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын хамтарсан үндсэн нэг, туслах 7 илтгэлийг хэлэлцүүлсэн.
Хуралд Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нээж, баяр хүргэж үг хэллээ.
Үзсэн: 2,190