БХЭШХ цуврал сургалтууд зохион байгуулж байна.

БХЭШХ-ийн 2024 оны үйл ажиллагааны зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах  хүрээнд бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтны болон цэргийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, бусад салбаруудад дэмжлэг үзүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сард дараах сургалтыг амжилттай явууллаа.Үүнд:

  • ҮБХИС-ийн сургалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд, Залуучуудын Хөдөлгөөнтэй хамтран ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн оюутан, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сонсогчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ажлын байранд тохиолдож болох гэмтэл, бэртэл, аюул осолд нэрвэгдсэн иргэдэд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж явууллаа.

  • БХЭШХ, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш нар хамтран Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж буй “Цэргийн байр зүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сургалтад онол болон дадлагын хичээлийг 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. Тус сургалтаар цэргийн байр зүйн зургийн ашиглалт, бодлого-төлөвлөлт, шийдвэрийн болон даргын ажлын зураг үйлдэх, хөтлөх мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой байлаа. Тус сургалтад Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтнүүд болон төв, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамрагдлаа.

  • БХЭШХ-ийн бүрэлдэхүүнтэй “Орчуулгын арга зүй”, “Судалгааны арга зүй”, “Олон улсын өндөр зэрэглэлтэй сэтгүүлүүдэд өгүүлэл бичих арга зүй” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter