НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

"Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжин Ардын Хатан баатар С.Магсаржав” PDF Хэвлэх

Зохиогч: Г.Мягмарсамбуу. “Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжин Ардын Хатан баатар С.Магсаржав” /1878-1927 он/ УБ.,2011. хэмээх нэгэн сэдэвт зохиол. Энэхүү бүтээл нь Хянан зөвлөгчийн үг, Өмнөх үг, үндсэн 4 бүлэг, 11 зүйл, хавсралт, эш татсан сурвалж, судалгааны зохиолоос бүрдэнэ. Нийт хэмжээ 28,2 хэвлэлийн хуудас буюу “В5” хэмжээтэй 282 тал.Хянан зөвлөгч доктор /Ph.D/, профессор С.Баасанхүү.

Энэ бүтээлийн шинэлэг тал, гол онцлогийг тодорхойлбол,

- 1912-1922 он хүртэлх хугацаанд Хатанбаатар С.Магсаржавын удирдлагаар явуулсан байлдааныг цаг хугацаа, үе шатаар нь нэлээд тодорхой гаргаж /Тал 28-108/, тэдгээрийг Монгол Улсын газрын зурагт оруулан хавсаргав. Энэ нь ХХ зууны монгол цэргийн дайн байлдааны талаар уншигчдад шинэ мэдлэг, ойлголт өгөх төдийгүй энэ чиглэлээр судалгаа явуулах хүмүүст сонирхолтой гарын авлага болох учиртай.

- Эдгээр байлдаанд Хатанбаатар С.Магсаржавын хэрэглэж байсан байлдах арга ухааныг тодруулахыг оролдов /Тал 118-127/. Ялангуяа, 1912 оны Ховд хотыг чөлөөлөх байлдаан, 1921 онд баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдаанд хэрэглэж байсан арга тактикийг нэлээд тодруулж, Ховдыг чөлөөлөх байлдааны тактикийн зургийг оруулсан юм.

- Хатанбаатар С.Магсаржавын цэргээ удирдаж байсан арга ухааны онцлогийг анх удаа судлан тодруулж /Тал 109-117/, тэр нь ялалт амжилтынх нь нэг үндэс болж байсан гэсэн дүгнэлт хийсэн юм.

- Энэ бүтээлд ЦЯЯ-ны сайд С.Магсаржавын үйл ажиллагаагаар дамжуулан 1922-1927 оны хооронд АЖЦ-ийг байнгын цэрэг болгон шинэчлэн хөгжүүлсэн түүхийг тодорхой гаргав. Ялангуяа, орон нутгийн цэрэг, цэргийн сургалт, бэлтгэл, аймгуудад Цэргийн хэлтэс байгуулсан, Цэргийн сургуулийн сургалт бэхжилт, ЦЯЯ-наас хил хязгаарыг сахин хамгаалах талаар авсан арга хэжээ, Монгол, Оросын цэргийн харилцаа, хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, Цэргийн яамны жанжин тугийн тахилгын талаар архивын шинэ баримтанд үндэслэн нухацтай авч үзсэнийг онцлон тэмдэглэж байна.

- Уг бүтээлд Ардын төрөөс улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, АЖЦ-ийг өөрчлөн шинэчлэх талаар баримталсан бодлого, гаргасан шийдвэрийг нэлээд тодорхой тусгав. Энэ зорилгоор удаа дараагийн Улсын Их, Бага хуралд ЦЯЯ, БЦЗ-өөс оруулж хэлэлцүүлсэн илтгэл, тэдгээр хурлаас гаргасан шийдвэрийг үнэлж дүгнэсэн юм. Энэ нь төрийн батлан хамгаалах бодлогын уламжлалыг тодруулахад зохих түлхэц болох учиртай.

Бүхэлд нь авч үзвэл энэхүү бүтээлд 1911-1920-иод оны сүүлч хүртэлх хугацаанд монголчуудаас эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан дайн байлдаан, байлдах арга ухаан, Зэвсэгт хүчний үүсэл, хөгжлийн асуудлыг архивын баримт мэдээнд тулгуурлан нухацтай авч үзсэхийг оролдсон билээ. Энэ бүтээл цэргийн шинжлэх ухааны онол, урлагийн чиглэлийн2011 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна. Батлан хамгаалахын сайдын 2011.12.02-ны өдрийн “Нэрэмжит бүтээлийг шагнах тухай” тушаалд энэхүү бүтээлийг ЗХ-ний офицер, ахлагч, БХИС-ийн сонсогч, хугацаат цэргийн албан хаагчдын заавал судлах ном бүтээлийн жагсаалтад оруулж, олны хүртээл болгохыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр18
зочидзочид415032

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.