Чингис хааны манлайллын нууц Хэвлэх

Орчуулсан: Саранборжигин Ц.Дашзэвэг

Английн түүхч, зохиолч, аялагч Жон Мэн “Чингис хааны манлайллын нууц” хэмээх энэ номоороо Чингис хааныг жинхэнэ аугаа их гарамгай манлайлагч болгосон тэрхүү манлайллын нэн чухал нууцыг нээн гаргасан байна. Чингис хаан өөрийн мэдлэг, дадлаа Их Монгол Улсыг хийгээд улмаар Монголын эзэнт гүрнийг  байгуулах үйлсдээ  үр  бүтээлтэй ашигласан түүний чадварын нууцыг тэрээр орчин үеийн манлайллын онолын тусламжтайгаар нарийвчлан шинжилж, “Чингис хаан бол жинхэнэ аугаа их гарамгай манлайлагч” болохыг нотлон харуулжээ.

Зохиогч энэ бүтээлдээ Чингис хаан эхлээд цэрэг дайчин, дараа нь төрийн бодлоготон, улмаар нийгмийг шинэчлэгч гэсэн манлайллын гурван үе шатыг дамжсан болохыг тэмдэглээд түүний манлайллын нууцуудыг түүний үйл хэргийн амжилтаар нь үндэслэн гаргаж тавьсан байна.

Тэрбээр Чингис хааны манлайллын  хорин нэгэн нууцыг энэ номондоо дурьдсан байх юм.

Бие хүний мэдлэг, дадлаа  үр дүнтэй ашиглах арван найман чадварыг орчин цагийн манлайллын зарим онолчид нэрлэсэн байдаг.  Тэдний үзэж байгаагаар маш бүтээмжтэй манлайлагч нарт мэдлэг, дадлаа үр дүнтэй ашиглах дээрхи 18 чадварын 6 орчим нь байдаг гэнэ. Энэ бол дээд боломж гэж тэд нотолж байна. Тэгвэл Эзэн Богд Чингис хаан дээрх 18 чадварын 15-ыг нь өөрийн бүхий л амьдралын туршид илэрүүлэн гаргаж байсан байна гэж Жон Мэн нотлоод “Чингис хаан бол аугаа их суут манлайлагч байжээ” гэсэн дүгнэлтэнд хүрсэн тухай энэхүү номонд өгүүлнэ.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн