БАТЛАН ХАМГААЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНД “ТӨВИЙН ДАРГА”-ЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА Хэвлэх
2021 оны 10-р сарын 27, Лхагва гариг, 11:54

Ажлын байрны зорилго:

Цэргийн шинжлэх ухааны онол, практик, хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагыг мэдээллээр хангах.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Команд-штаб, оператив- тактикийн мэргэжилтэй;
  • Магистраас дээш боловсролын зэрэгтэй;
  • Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагад тасралтгүй 5-с доошгүй, төрийн албанд 12-аас доошгүй жил ажилласан байх ;
  • Гадаад хэлийг (Орос, Англи хэлийг) судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх.

 Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл;
  • Төрийн алба хаагчийн анкет  (1 дүгээр маягтаар);
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт (дипломууд);
  • Иргэний болон офицерын үнэмлэхийн хуулбар;
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Сонгон шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн ажиллаж буй байгууллагын бичгээр гарсан зөвшөөрөл;
  • Бүртгэлийн хураамж /тухай бүрт тогтоон зарлана/;
  • Бусад шаардлагатай бичиг баримт.

Бүртгэл:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ҮБХИС-ийн штабын 3 дугаар давхар, 303 тоот өрөөнд явагдана. 

Холбогдох албан тушаалтан:

БХЭШХ-гийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, хурандаа Т.Соронзонболд, Референт-Эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Ж.Базарсүрэн. Утас: 453942, 90881133