НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны жуух бичгээр шагнагдлаа. PDF Хэвлэх

Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас санаачлан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 9 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Монгол, Оросын 20 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон  илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд нийтдээ цэргийн 40 гаруй түүхчдийн илтгэлийг нэгтгэн товхимол болгон хэвлүүлэхээр болсон юм.

 Үүнээс гадна Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, ТЕГ-ын Тусгай архив, ХХЕГ-ын Улсын хилийн музей, Монгол цэргийн музей, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал Г.К.Жуковын дурсгалын музейтэй хамтран эх орны дайны эхний сараас эхлэн Монголоос оросын ард түмэнд хүргүүлсэн зургаан удаагийн бэлгийн цуваа, Чөлөөлөх дайнд түүхэн ялалт байгуулахад Монголын цэрэг эрсийн гүйцэтгэсэн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг зохион байгуулж, урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, түүхийн хосгүй өлөг, ховор баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий үзмэрийг 9 дүгээр сарын 2-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэсэн билээ.

2020 оны 9 дүгээр сарын 25-нд дээрх олон улсын эрдэм шинжилгээний хурал болон "Тусгаар тогтнолын үнэ цэн" сэдэвт хамтарсан цогц үзэсгэлэнг зохион байгуулсан байгууллага, ажлын хэсэгт хүндэтгэл үзүүлж, ОХУ-ын Гадаад хэргийн Яамны Жуух бичиг, Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн талархлын өргөмжлөлөөр шагнасныг гардуулах ёслолын арга хэмжээ болж, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнг ОХУ-ын Гадаад хэргийн яамны жуух бичгээр, тус хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатарыг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал болох “Найрамдлын Алтан од" одон, Найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар шагнасныг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович гардуулсан юм.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

  


ӨнөөдөрӨнөөдөр4
зочидзочид408692

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.