НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Солонгосын хойгийн асуудал болон БНСУ-Монгол улсын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон БНСУ-ын Батлан хамгаалах дүн шинжилгээний хүрээлэн хамтран 2007 оноос хойш жил бүр хоёр талын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд Солонгосын хойгийн аюулгүй байдал, улс төрийн орчинд томоохон өөрчлөлтүүд гарч, бүс нутгийн улс орнуудын хоорондын яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Эндээс үүдэн олон жилийн турш Зүүн хойд Ази, дэлхийн аюулгүй байдлын зангилаа асуудлуудын нэг байсаар ирсэн Солонгосын хойгийн асуудал эерэгээр шийдэгдэх бодит боломж нэмэгдэж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

Иймд Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн орнуудын гадаад бодлого болон тэдгээрийн хоорондын харилцааны Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд үзүүлэх нөлөөллийг судлах, тэр дундаа Монгол Улс-БНСУ-ын харилцааны үзүүлэх нөлөөллийг судлах нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж 2019 оны 05 дугаар сарын 20-22-ны өдөр “Солонгосын хойгийн асуудал болон БНСУ-Монгол улсын харилцаа” сэдвээр хоёр талын хамтарсан ээлжит хурлаа ҮБХИС-ийн Жанжин танхимд зохион байгууллаа. Хурлын үеэр нийт 4 илтгэл хэлэлцүүлсэн ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тодорхой хувь нэмэр оруулах, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.



 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр100
зочидзочид423613

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.