НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Д.БУМ-ОЧИР: МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ЭЗГҮЙ АРЛЫН ЗЭВСЭГГҮЙ РОБИНЗОН КРУЗО ХОЁР ЯГ АДИЛ PDF Хэвлэх

Шинжлэх ухааны хялбаршуулсан кино бүтээгчдийн нийгэмлэгийн продюсер, төвд судлаач Г.Ням-Очир манай сонины сурвалжлагчаар ажиллах томилолт өвөртлөөд, МУИС-ийн Нийгэм, соёл, антропологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очироос ярилцлага авахаар гарлаа. Ингээд манай Уншигч-сурвалжлагчийн асуултад Кэмбрижийн их сургуулийн антропологийн доктор, профессор Д.БумОчир хэрхэн хариулсныг сонирхъё.

- Монголын шинжлэх ухааны хөгжил, эрдэмтдийн маань чадал чансаа дэлхийн шинжлэх ухаан, эрдэмтэн, судлаачдын хаахна явж байдаг юм бол. Хэрэв манай эрдэмт дийн үнэлэмж тааруу байгаа бол энэ нь юутай холбоотой гэж үздэг вэ?

- Монголын эрдэмтдийг чадварын хувьд дорой гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Бид бусадтай адил бодно, сэтгэнэ. Гэхдээ асуудал бий. Хүндээ биш, тогтолцоондоо. Манайхны хэлж заншсанаар “школ” буюу шинжлэх ухааны дэг сургууль маань хуучирчээ. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбар 1990 оноос хойш чөлөөт зах зээл, ардчилал руу шилжсэн, эсвэл шилжээд л байх шиг. Гагцхүү шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбар шилжилт эхэлсэн 23 жилийн өмнөх гараан дээрээ таг зогсчихсон, ийш нь оруулдаг хөрөнгө мөнгө ч гэж бага болохоор хөгжил цэцэглэлтийн тухай ярихад түвэгтэй.

- Миний нэг танил орос эрдэмтэн “Танай ШУА яг 1960 оны Зөвлөлтийн ШУА-тай адил байна” гэж хэлдэг юм. Тэгэхээр Монгол Улсын ШУА цаг үеэсээ бүр 60 жилээр хоцорчихсон яваа мэт гаднынханд санагддаг байх нь л дээ.

Дэлгэрэнгүй...
 
Дэлхийн террризмын нэг ёсны хувирал PDF Хэвлэх

2012 онд «террорын ажиллагаа тогтонги байсан» гэж шинжээчид үзэж байна. Хэт даврагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа ерийн хэмжээнээс хэтрээгүй. Байдлыг хяналтдаа авсан гэж янз бүрийн орны тусгай албад мэдэгдэж байна. Зөвхөн Сири улсын байдал өөр байна. Тус улсад энгийн иргэдийн эсрэг террорын ажиллагаа бараг ерийн үзэгдэл болсон юм. Гэвч өрнөдийнхөн эдгээр ажиллагааг санаатайгаар тоомсорлохгүй байна.

Өнөөдөр дэлхийд хэдэн зуун судалгааг терроризмын асуудалд зориулжээ. Гэвч шинжээчид мөн үзэгдлийн иж бүрэн тодорхойлолтыг өнөө болтол зохиогүй байна. Терроризмын эсрэг чухам ямар арга ажиллагаа үр бүтээлтэй байгаа асуудлаар ч санал зөрөж байна. Одоогоор террористуудын гол зорилго энгийн номхон оршин суугчдыг мэгдэн сандрахад хүргэж,төлөвшсэн системийг эвдэн сүйтгэхэд оршино гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан олонхи шинжээч үзэж байна. Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Александр Коновалов мөн саналыг дэмжин хэлэхдээ «Дайны шинэ хэлбэрийн талаар өгүүлж болно. Эдгээр хэлбэр иргэд сандарч, төрөөс өөрсдийг нь хамгаална гэдэгт үл итгэхэд хүргэж, эдийн засгийн хэлхээ холбоог эвдэж, зах зээлийн үйлдвэрлэл эрхлэлтийн систем, ардчилсан үнэ цэнэт зүйлд цохилт өгөхэд чиглэгдсэн юм. Биеэ хамгаалах төрөлхи авьяасгүй зэрлэг этгээдүүд хөгжингүй соёл иргэншлийг дайрвал амжилт гаргаж мэднэ» гэлээ.

Сүүлийн үед олон улсын терроризм өөрчлөгдөж эхлэснийг үүний хамт шинжээчид тэмдэглэж байна. Энэ хувирал араб дахины хувьсгалтай холбоотой. Урьд энгийн номхон иргэдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй байсан радикал хүчин өнөөгийн дэглэмүүдийг эсэргүүцэж эхлэв. Одоо засгийн эрхэнд гарахыг тэд улайран оролдож байна. Радикал хүчин нааштай хөтөлбөртэй эсвэл урьдын адил эвдэн сүйтгэх зорилготой байгаа нь одоогоор тодроогүй байна. Террористууд бүр мөсөн өөрчлөгдөх жишээ дэлхийн түүхэнд гарсан гэж цэргийн шинжээч Павел Фельгенгауэр дурдаад «Терроризм бол улс төрийн тэмцлийн арга барил юм. Засгийн эрхэнд гарсан террористууд улс төрч болж хувирдаг тохиолдол гарсан. Жишээ нь Ирландид террорист байсан этгээдүүд Ирландийн бүгд найрамдах намын хүрээнд терророос холдож, улс төрчид болсон. Одоо тэд парламентад ажиллаж байна» гэлээ.

Гэвч эрх чөлөөний төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө зарласан Ойрхи Дорнодын террористууд жинхэнэ улс төрчид болж хувирах баталгаа алга. Эдүгээ Орос улс Сирид террорын ажиллагаа явуулж байгаа террористуудыг эрх баригч дэглэмийн статустай болгохыг саатуулж байна гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов үзэж байна. Энэ нь ливийн хувьсгал гэгчийг дэмжсэн АНУ-ын элчин сайдыг хөнөөсэн ливийн «эрх чөлөө» гэгчийн хувилбарлыг Сири улсад давтуулахаас сэрэмжилж мэднэ.

 
Хятад-Япон: санал зөрөлдөөн гаарч байна PDF Хэвлэх
2012 оны 9-р сарын 18, Мягмар гариг, 10:17

Япон Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Дяоюйдао (Сенкаку) арлуудыг улсын мэдэлд авсныг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Хятадад эрч хүчээ авч байна. Үүний хариуд Токио хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, эдгээр арал аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээний үйл ажиллагаанд хамрагдаж байгааг анхааруулав.

Гэвч Хятадад эсэргүүцэл гаарч байна. Өчигдөр тус улсын бараг 60 хотод Японы эсрэг жагсаалд наанадаж 100 мянган хүн оролцов. Хамгийн өргөн цар хүрээтэй тэмцэл хөдөлгөөн Шэньжэн, Гуанжоуд болжээ. Тэнд японы капитал чухал байр суурь эзлэсэн. Эдгээр хоёр хотын гудамжуудад тус тус 10 мянган хүн гарав. Эсэргүүцэгчид японы бараа таваарын дэлгүүр, японы хоол ундны ресторануудыг устгав. Улс даяар «Тойота», «Ниссан», «Хонда» авто концернуудын төлөөлөгчдийн газруудын дэргэд 100 гаруй машиныг шатаажээ. Шэньжэнд цагдаа нартай мөргөлдэв. Тэд ус шурших төхөөрэг, нулимс асгаруулах хий хэрэглэжээ.

Дэлгэрэнгүй...
 
Хэрвээ зөвшилцөөнд хүрч чадахгүй бол Сири улсад иргэний дайн болно PDF Хэвлэх
2012 оны 4-р сарын 11, Лхагва гариг, 09:55

НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөөлөгч Кофи Аннан өөрийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Сири улсыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Мөргөлдөж байгаа талууд эвлэрэх нөхцөл байдлыг хүлээж авах эсэх нь маргааш мягмар гаригт тодорхой болно. Энэ зохицуулалтад ОУ идэвхитэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Москвад 4-р сарын 10-нд Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем хэлэлцээр хийнэ. Харин долоо хоногийн дараа энд Дамаскын сирийн сөрөг хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.

Кофи Аннанаас юу хүлээж болох вэ? ОУ ямар зорилго баримтлаж байна вэ? “Оросын дуу хоолой”

Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх1112ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр103
зочидзочид423616

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.