НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд цэргийн урлаг судлалын төвд судлаач сонгон шалгаруулж авна. PDF Хэвлэх

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн;
  • Зэвсэгт хүчинд 15-аас доошгүй жил алба хаасан;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүйтэй;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /Орос, Англи г.м./;
Дэлгэрэнгүй...
 
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан салбарын хэмжээниий эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төв ЗХЖШ-тай хамтран “Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны шинэчлэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэхүү хурал нь 2007 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар 11 дэх удаагаа болж байна.

Хуралд БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлага, цэргийн тэнхмийн багш, Улаанбаатар цэргийн хүрээний захирагч нар, ҮБХИС-ийн Удирдлагын академийн багш, сонсогчид нийт 120-иод зочид төлөөлөгчид оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлаар үндсэн 2, хавралт 8 илтгэл хэлэлцүүллээ.  Сүүлийн 3 жилийн эрдэм шинжилгээний хурлуудад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн болох генерал, офицерууд хамтран илтгэл бэлтгэж хэлэлцүүлснээрээ өөрсдийн санал бодлоо эрдэмтэн судлаач, багш нартай хуваалцаснаараа хурлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой болж байгаа юм.

Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны шинэчлэл, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар төр, цэргийн зүтгэлтнүүд, тэргүүлэх эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсож зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилт, арга хэмжээнүүдийг оновчтой, алдаа эндэгдэлгүйгээр шийдвэрлэхэд дэмжлэг болох удирдамж, чиглэлийг тодорхойлоход оршиж байна.

Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг”, “Агаарын цэрэг”-ээс бүрдэж төрлийн цэргийн командлал бий болж удирдлагын харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж байгааг мөн дурдаж болох юм.

 
Солонгосын хойгийн асуудлаар 9 дэх удаагаа хуралдав PDF Хэвлэх

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2016 оны 12 дугаар сарын 05-08-ний өдрүүдэд БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Солонгосын хойгийн нэгдлийн талаарх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор эрдэм шинжилгээний уламжлалт хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд БХЭШХ-ийн захирал, доктор, хурандаа Б.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний ажилтан доктор, ахмад Т.Сүхбаатар, Р.Нямдаваа Зэвсэгт хүчний 084-р ангийн сургагч багш, ахлах дэслэгч Д.Мөнх-Өнөр нар оролцлоо.

Хурлын нэгдүгээр үеэр “Д.Трампийн засаглалын үеийн Монгол-Америкийн харилцааны төлөв”, “Д.Трампийн гадаад болон холбоотны бодлогын хэтийн төлөв” “Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын үүрэг оролцоо”, “БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүйжүүлэхэд Монгол Улсын оролцоо” “БНСУ, БНАСАУ-ыг нэгтгэх зарим асуудал” гэсэн сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хуралд оролцсон Монгол, БНСУ–ын эрдэмтэн, судлаачид Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн өнөөгийн байдал, аюулгүй байдлын эрсдэлүүд, Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд дөхөм үзүүлэх талаар гарч байгаа санал санаачилгууд, Солонгосын хойг Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд цаашид ямар алхам хийх ёстой зэрэг асуудлаар нухацтай ярилцаж, санал шүүмжлэл өрнүүлэв.

Дээрх хоёр хүрээлэн 2007 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд ирэх онд манай улсад 10 дахь удаагийн хурал зохион байгуулагдах юм.

 
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна. PDF Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.  

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Боловсролын докторын зэрэгтэй;
  • Команд штаб, оператив тактик, техникийн ухааны  мэргэжилтэй;
  • Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагад тасралтгүй 5-с доошгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ;
  • Гадаад хэлийг судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх.
Дэлгэрэнгүй...
 
Атташегийн цаг PDF Хэвлэх

2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр БХЭШХ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Атташегийн цаг” уулзалт ярилцлагад Монгол Улсыг Бэжингээс хавсран суугаа Канад Улсын батлан хамгаалахын атташе хурандаа Франк Эбнэр “Канадын Зэвсэгт хүчний” талаар, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсыг Сөүлээс хавсран суугаа Австралын батлан хамгаалахын атташе, тенгисийн цэргийн ахмад Ваун Риксон нар хүрэлцэн ирж Австралын 2016 оны батлан хамгаалахын “Цагаан ном”-ны гол агуулгыг танилцууллаа. Уулзалт ярилцлагад БХЯ-ны ГХАГ-ын тасгийн дарга хурандаа Ш.Амарбаясгалан, БХЭШХ-ийн нийт бие бүрэлдэхүүн болон БХИС, БХУА-ын төлөөлөл оролцож, танилцуулгын талаар ярилцлага өрнүүлж уулзалт халуун нөхөрсөг уур амьсгалтай боллоо.

 
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлаг судлалын төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна. PDF Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлаг судлалын төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.  

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Боловсролын докторын зэрэгтэй;
  • Команд штаб, оператив тактикын мэргэжилтэй;
  • Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагад тасралтгүй 5-с доошгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ;
  • Гадаад хэлийг судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх.
Дэлгэрэнгүй...
 
“АТТАШЕГИЙН ЦАГ” УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА PDF Хэвлэх

БХЭШХ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Атташегийн цаг” уулзалт-ярилцлага 2 дугаар сарын 24-ний өдөр БХИС-ийн “Их эе” танхимд болж өндөрлөлөө. Тус уулзалт-ярилцлагад БНСУ-аас Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ким Хун Сан, Элчин сайдын нарийн бичгийн дарга Жон Ги Вон, атташегийн туслах Л.Мөнхчимэг болон БХИС, БХЭШХ, БХУА-ийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр100
зочидзочид423613

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.