НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа PDF Хэвлэх

Даяаршил хурдацтай явагдаж, улс хоорондын харилцан хамаарал улам нэмэгдэж буй өнөө үед тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдал оршин буй бүс нутгаасаа шууд хамааралтай болоод байна.

Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд олон улсын харилцааны орчинд гарч буй өөрчлөлттэй уялдан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэхүү тулгамдсан асуудлын хүрээнд Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн судлаачдыг оролцуулан бүс нутгийн эдийн засгийн чиглэлээр гаргаж буй олон санал санаачилгуудын хоорондын уялдаа холбоо, ач холбогдол, харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэслэлийг хамтран хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэх үүднээс Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2017 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”сэдэвтэрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж явууллаа.

Дэлгэрэнгүй...
 
“БАЙЛДААНЫ ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ-ЗЭВСЭГТ ХҮЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ PDF Хэвлэх

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн хамтарсан “Байлдааны зэвсэглэл, техник технологийн шинэчлэл- Зэвсэгт хүчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 5 дугаар сарын 23-д ҮБХИС дээр зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний бага хуралд БХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Хуурай замын цэрэг, Агаарын цэргийн командлалууд, БХЭШХ, ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, техник болон цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн доктор, профессоруудын хүрээнд явагдаж, нийт 70 гаруй хүн оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
ХАМТАРСАН ТӨСЛИЙН БАГИЙНХАН АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ PDF Хэвлэх

Тус хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төв Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, төвөд, будда судлалын хүрээлэнтэй хамтарсан “Монгол Улс дэлхийн II дайны жилүүдэд” хэмээх төслийн ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ төслийн ажлын хүрээнд 5-p сарын 18-ны өдөр хамтарсан төслийн Оросын талын удирдагч, Монгол, төвөд, будда судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Леонид Владимирович Курас, төслийн гүйцэтгэгч, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Базар Догсонович Цебынов нар Цэргийн түүх судлалын төвд зочилж, төслийн ажлын талаар харилцан мэдээлэл хийв.

Төслийн ажлын Монголын талын удирдагч, Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд ажлын явцын талаар мэдээлж, Оросын талаас хэвлүүлэх гэж буй номонд хамтран оролцохоор тохиролцлоо.

 
Д.ГОМБОСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ PDF Хэвлэх

Цэргийн шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, цэргийн түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ҮБХИС-ийн Хүндэт доктор, Дэлхийн улс түмний оюуны нэгдлийн олон улсын академийн Академич, хурандаа Дэндэвсүрэнгийн Гомбосүрэн агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ТӨР, ЦЭРГИЙН ТҮҮХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “ИХ ЭЕ” танхимд болов.

Дэлгэрэнгүй...
 
ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРАВ PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор олхонуд Хайнзангийн Шагдарын “Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин: Сүбээдэй, Урианхадай, Ачу” бүтээл нь Цэргийн түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор хурандаа Дэндэвсүрэнгийн Гомбосүрэнгийн нэрэмжит цэргийн түүхийн шилдэг бүтээлээр шалгарч өргөмжлөл, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

 

 
“МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРЧИН-БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ PDF Хэвлэх

Үндэсний батлан хамгаалахын их сургууль санаачлан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр “Монгол Улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮХБИС-ийн “Тэмүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн “Урлаг” танхимд зохион байгуулж явууллаа. 

Дэлгэрэнгүй...
 
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд Байлдааны зэвсэглэл, техник технологи судлал, инновацийн төвд судлаач сонгон шалгаруулж авна. PDF Хэвлэх

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүйтэй;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /Орос, Англи г.м./;
Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр111
зочидзочид423624

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.