Гавьяат багш Г.Мягмаржав Монгол Улсын Ардын багш цол хүртлээ Хэвлэх


“Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэрэлийн Мягмаржав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын "Ардын багш" цол хүртсэнд ҮБХИС, БХЭШХ-ийн нийт хамт олноос халуун баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлс, амьдралд нь хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.