ЭНХИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ

Эрхэм зорилго:

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бодлогыг тодорхойлоход Монгол Улс оролцох, бүс нутгийнхаа хэмжээнд энхийг дэмжих олон улсын судалгааны анхны төв болох, улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны талбарт бүс нутгаа төлөөлөн шийдвэр гаргах үндсэн тоглогч болох.

Үйл ажиллагааны зорилго:

НҮБ-ын болон бусад аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагуудын энхийг дэмжих бодлого, хэрэгжилтийн явц, үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулах анхны “Think tank” хэлбэрийн хүрээлэнг  Ази Номхон далайн бүс нутагт байгуулах.

Үйл ажиллагааны гол зорилтууд:

    • Олон улс, бүс нутгийн дайны шинж төлөв, хувьсал өөрчлөлтийг судлах;
    • Энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр онол практикийн судалгаа явуулах;
    • Энхийг дэмжих ажиллагааны асуудлаарх төсөл, хөтөлбөрт оролцох;
    • Олон улсын байгууллага, бодлого судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, бодлогын баримт бичигт шинжилгээ хийж санал, зөвлөмж боловсруулах;
    • Судалгаа шинжилгээнд үндэслэсэн төлөвлөлтийг боловсруулах;
    • Гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах, түүнээс гарсан санал, санаачилгыг бодлогын түвшинд гаргах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх;
    • Дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа явуулах.