НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Мэдээллийн аюулгүй байдал: онол, практикийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран “Мэдээллийн аюулгүй байдал: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн Олон улсын хурлын танхимд 2018 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын ЗХЖШ-ын Академийн Аюулгүй байдлын тэнхмийн ахлах багш, доцент, шинжлэх ухааны доктор, хурандаа Александр Георьентевич Лихоносов, ОХУ-ын Москва хотын Холбоо, Мэдээллийн технологийн их сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын тэнхмийн дэд профессор Осин Андрей Владимирович, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, профессор Зао Чен, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэрэг, стратеги судлалын төвийн профессор Мүн Жан Ёл болон Япон Улсын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Эдвард Майкл Шварк нарын нийт 5 гадаадын судлаач оролцлоо.

Мөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан хувьцаат компани, Монголын олон нийтийн радио телевиз, Датаком ХХК болон энэ чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг Үндэсний тагнуулын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль , Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Хүрээ дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, шинэ нөхцөл дэх кибер орон зай, тулгарч буй бэрхшээл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан нийгэм, хүний оюун санаанд нөлөөлөх мэдээллийн дайны тухай болон улс орнуудын мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамжийн талаар  хэлэлцлээ.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр143
зочидзочид418867

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.