Т.Соронзонболд Хэвлэх

Цэргийн боловсрол сургалт судалгааны төвийн дарга (Ph.D), дэд профессор, хурандаа.

Хурандаа Т.Соронзонболд нь “Цэргийн боловсрол, сургалтын” чиглэлээр 2 магистрын 12 бакалаврын диплом удирдан хамгаалуулсны дээр 2 бие даасан судалгааны ажил, 4 хамтын бүтээл (ном, гарын авлага), 4 төсөлд ажилд удирдагчаар болон гүйцэтгэгчээр оролцсон мөн хэвлэл мэдээллийн болон сонин сэтгүүлд 6 өгүүлэл нийтлүүлсэн байна.

Мөн эрдэм шинжилгээ, онол, практикийн хуралд 8 илтгэл хэлэлцүүлж БНСУ-ын хуурай замын их сургууль, Батлан хамгаалах их сургуулийн  сэтгүүлд Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн сургалт тогтолцооны хөгжилийн чиг хандлага сэдвээр  өгүүлэл нийтлэгдсэн.

Баянхонгор аймагт төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.  1988 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль, БНСУ-ын Хуурай замын цэргийн дээд сургууль, БНУС-ын Yндэсний Батлан Хамгаалах Их сургуулиудыг төгссөн.

Зэвсэгт Хүчний анги байгууллагад  салааны   захирагч, ротын  захирагч, штабын дарга,  БХИС-д дамжааны багш, төлөвлөгч, арга зүйч багш, сургалтын бодлого зохицуулалтын албны дарга, БХЭШХ-ийн цэргийн боловсрол сургалт судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, даргаар нийт 28 дэх жилдээ боловсролын болон батлан хамгаалах салбарт ажиллаж байна.

 “Цэргийн мэргэжлээр дээд боловсрол олгох сургалт, стандарт боловсруулах арга зүйн асуудал” сэдвээр судалгааны ажил хийж 2008 онд Цэргийн ухааны доктор, эргийг амжилттай хамгаалсан, 2006 онд БХИС-ийн дэд профессор цол хүртсэн.


ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР Т.СОРОНЗОНБОЛДЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

1. Ном сурах бичиг

2. Эрдэм шинжилгээний ажлын тайлан, хууль, хөтөлбөрийн төсөл

3. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүд