НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

ОЛОН УЛСЫН “ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ PDF Хэвлэх

Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын гишүүн орнууд дэлхийн энхийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй энхийг сахиулагчдадаа хүндэтгэл үзүүлсээр ирсэн энэхүү өдрийг Монгол Улс ч өөрийн оронд зохион байгуулан тэмдэглэж байна.
2011 онд Монгол Улсад түүхт их ойнууд тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд БХЯ, ЗХЖШ, БХИС, БХЭШХ хамтран “Монгол Улсын цэргийн баг Сьерра Леон, Чадын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлага, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, Д.Ганзориг (Үндэсний аюулгүй байдлын зөвлөл), болон Гадаад Харилцааны Яам, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хуралдааныг Батлан хамгаалахын сайдыг төлөөлөн Батлан Хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд үг хэлж нээв.
Хурлын ажиллагаанд:
Монгол Улс Энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, хандлага
Монгол Улсын гадаад бодлого ба энхийг сахиулах ажиллагаа
Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлага, сургамж (сургалт, бэлтгэл)
Энхийг сахиулах ажиллагаа ба олон нийтийн санал бодол (судалгааны үр дүн)
НҮБ-ын UNMIL энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамж, дүгнэлт (Сьерра Леон)
НҮБ-ын MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамж, дүгнэлт (Чад) илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Хуралд оролцогсод болон эрдэмтэн, судлаач зочид санал бодлоо илэрхийлэн үг хэлж, санал шүүмжлэл өрнүүлсэн ба тэд хурлын ажиллагааг амжилттай, ач холбогдол өндөртэй зохион байгуулагдаж буйг тэмдэглэж байлаа.
Хурлын ажиллагаанд ҮАБЗ, БХЯ, ГХЯ, ТЕГ, ЗХЖШ, БХИС, БХЭШХ, ССХ, МУИС, ХХЕГ, ШШГЕГ,  ЦЕГ зэрэг олон байгууллагуудын төлөөлөл хуралд оролцсон явдал нь хурлын цар хүрээ, ач холбогдлыг илтгэж энэ сэдэв, чиглэлийг илүү сонирхож байгааг харуулж байв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хааж Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга С.Баасанхүү  үг хэлж тодорхой үүрэг чиглэл өгсөн.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр104
зочидзочид423242

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.