“МОНГОЛЫН ЦЭРГИЙН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН УЛАМЖЛАЛ, ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА” Хэвлэх

Батлан хамгаалах яамны 100, орчин цагийн Зэвсэг хүчин байгуулагдсаны болон Батлан хамгаалахын их сургуулийн 90 жилийн ойд зориулан ЗХЖШ, БХИС, БХЭШХ-гээс хамтран “МОНГОЛЫН ЦЭРГИЙН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН УЛАМЖЛАЛ,  ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж явуулав.
Тус хуралд: Монголын цэргийн үндэсний урлагийн онол, практикийг шинжлэх нь; Монголын цэргийн үндэсний урлагийн философи уламжлал, үндэслэл, хандлага; Монголын цэргийн  үндэсний стратег, түүний дэлхийн цэргийн урлагийн хөгжилд үзүүлсэн нөлөө; Хорьдугаар зууны Монголын цэргийн урлагийн  хөгжил, хувьсал өөрчлөлт; Цэргийн урлаг, цэргийг удирдах ажиллагааны  харилцан хамаарал; Монголын цэргийн урлагийн хөгжлийн цаашдын хандлага гэсэн олон сонирхолтой илтгэлүүдийг Sc.D, профессор Ш.Паламдорж, Ph.D, профессор Н.Жалбажав, Sc.D, профессор  Х.Шагдар, Ph.D, профессор Ж.Базарсүрэн, Sc.D, профессор  Д.Мягмар, ЗХЖШ-ын Жи-5-ын дарга, хурандаа Ерөөлцэнгэл,   Ph.D, профессор Б. Равжаа доктор, профессор Б.Шагдар нарын олон эрдэмтэн судлаачид тавьсан байна.