НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Чингис хааны түүхэн гавьяа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал PDF Хэвлэх
2012 оны 11-р сарын 12, Даваа гариг, 11:33

Чингис хаан Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулж ЗХЖШ, БХИС, БХЭШХ-гээс “Чингис хааны түүхэн гавьяа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.

Хурлыг ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нээж үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хуралд “Чингис хааны түүхэн гавьяа” гэсэн үндсэн илтгэлийг БХЭШХ-гийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар тавьж хэлэлцүүлсэн бол доктор Ч.Сосорбарам, И.Чинбат, профессор Н.Нагаанбуу, ХБНГУ-ын монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Баркман, доктор, профессор Ж.Базарсүрэн, доктор, Г.Ариунболд, доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг нар “Чингис хаанаас газар нутгаа хамгаалсан төрийн бодлого”, “Чингис хааны есөн өрлөг”, “Чингис хаан судлал дахь зарим ээдрээтэй асуудал”, “Их Монгол Улсын цэргийн Хятадад хийсэн байлдааны амжилтын учир шалтгааны тухай”, “Лава” хэмээхийн тухайд”, “XIII-XIV зууны монгол цэргийн хууль цааз”, “Тама” цэрэг зэрэг сэдвээр хавсралт илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд ШУА-ийн түүхийн хүрээлэн, МУИС, Үндэсний тагнуулын академи, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, ЗХЖШ, БХИС, БХЭШХ-гийн эрдэмтэн судлаачид, оюутан сонсогчид оролцов. Мөн хуралд ХБНГУ, БНСУ-ын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хурлыг хааж БХИС-ийн захирал, доктор, профессор, бригадын генерал З.Болдбаатар хааж үг хэлэв.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр100
зочидзочид423238

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.