НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Халхын голын дайны түүх: судалгааны шинэ материал, шинэлэг үр дүн PDF Хэвлэх
2012 оны 11-р сарын 08, Пүрэв гариг, 10:16

“Халхын голын дайны түүх: судалгааны шинэ материал, шинэлэг үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 7-нд Батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болж өндөрлөв.

Хуралд Ж.Базарсүрэн "Халхын голын дайн: Цэрэг, улс төрийн сургамж", Ч.Дашдаваа “Халхын голоос Миссури хөлөг онгоц хүртэл”, Япон улсын Токиогийн Их сургуулийн тэргүүлэх судлаач Хүсэл "Халхын голын дайны үеийн Зөвлөлт, Хятадын харилцааны тухай шинэ материал ба шинэлэг дүгнэлт", С.Өлзийдүүрэн "Оросын Холбооны Улс дахь дахь Халхын голын дайны түүхийн судалгаа, үр дүн, цаашдын хандлага", Л.Баяр, Ж.Гантулга нарын "Монгол улсын Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж байгаа Халхын голын дайны түүхэнд холбогдох газрын зургийг судалгаанд ашиглах нь", М.Бямбарагчаа "Монгол цэргийн музейд байгаа Халхын голын дайны түүхэнд холбогдох баримт, эд өлгийн зүйлс, тэдгээрийг судалгаанд ашиглах нь" зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Энэ хуралд Япон, Солонгос, Монголын эрдэмтэн судлаачид мөн Батлан хамгаалахын их сургуулийн оюутан сонсогчид оролцлоо.

Хурлыг Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Япон Улс дахь Монголын түүх, соёл судлалын холбоо хамтран зохион байгуулав.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр100
зочидзочид423238

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.