НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа: Гамшгийг бууруулах, түүнтэй тэмцэх чадвар PDF Хэвлэх

2012 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам, ОБЕГ-тай хамтран “Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа: Гамшгийг бууруулах, түүнтэй тэмцэх чадвар” сэдвээр олон улсын симпиозумыг зохион байгуулж явууллаа. Симпиозумд Ази-Номхон далайн бүс нутгийн 20 орны 30 төлөөлөл, монголын талаас гамшгийн чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид нийт 70 гаруй хүн оролцов.

АНУ-ын ЗХ-ний Номхон далай дахь командлалын командлагчийн дайчилгаа эрхэлсэн зөвлөх, тэнгисийн явган цэргийн хошууч генерал Даррел Мор, АНУ-ын Төрийн Департаментын Ази Номхон далайн бүс нутгийн газрын зөвлөх хатагтай Карен Гриссет, Сингапур улсын ЗХ-ний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга бригадын генерал Чиа Чун-Хун, Индонез улсын Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга ноён Доди Русванди нарын өндөр албан тушаалтнууд оролцов.

Симпиозумын ажиллагааг нээж АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Пайпер Кэмбелл, БХИС-ийн захирал, Бригадын генерал З.Болдбаатар нар үг хэлэв. БХИС-ийн захирал, Бригадын генерал З.Болдбаатар хурлын ажиллагааг нээж, хурлын ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ: Гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагааг үр дүнд хүргэх гол арга зам нь бидний өндөр үр өгөөжтэй хамтын ажиллагаа, идэвхитэй, эрх тэгш оролцоо байдгийг цохон тэмдэглээд, төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, нийт иргэд, НҮБ, түүний суурин төлөөлөгчийн газар, Ази-Номхон далайн бүс нутгийн байгууллагуудыг идэвхитэй хамтран ажиллахыг уриалав.

Симпиозумд үндэсний аюулгүй байдал ба эдийн засаг, хүний болон хүрээлэн байгаа орчны асуудал, гамшгийг бууруулахад цэргийн болон иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах арга зам зэрэг асуудлуудаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, ЗХЖШ-ын дэд дарга, Хошууч генерал Б.Баярмагнай, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал, профессор, доктор (Sc.D) Б.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч З.Тэлмүүн, МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш доктор (Ph.D), дэд профессор Б.Алтанцэцэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга А.Энхбат, БХЭШХ-ийн ДЦУСТ-ийн дарга, Доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж, БХЭШХ-ийн судлаач Доктор (Ph.D) П.Цэдэв, докторант П.Дамдин, БХИС-ийн багш, докторант Н.Орхон, Эмэгтэйчүүд ,хөгжил, хүрээлэн байгаа орчин ТББ-ын дарга М.Амаржаргал, “Улаанбаатар-Соротомист Клуб” ТББ-ийн ажилтан А.Энхцэцэг нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь ихээхэн сонирхолтой бөгөөд ач холбогдолтой байлаа.

Энэхүү симпиозум нь Ази-Номхон далайн бүсийн АНУ, Филипинн, Индонези Улсуудад үргэлжлэн явагддаж, Монгол Улсад өндөрлөв.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр104
зочидзочид423242

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.