НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“ОРЧИН ҮЕИЙН ДАЙН: ШИНЖИЛГЭЭ, ОНЦЛОГ, СУРГАМЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ PDF Хэвлэх

“Орчин үеийн дайн: шинжилгээ, онцлог, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 3 сарын 13-ны өдөр зохион байгуулж, явуулав. Хурлыг ЗХЖШ, БХИС, БХЭШХ хамтран зохион байгууллаа.

БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвөөс  “Монгол цэргийн өдрийг угтаж” дайн, цэргийн урлагийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хурал 6 дахь удаагийнх болж байна.

Хуралд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, ТЕГ-ын Үндэсний тагнуулын академи, Батлан хамгаалахын их сургууль, ХЗДХ-ийн яамны Дотоод хэргийн их сургууль, Хил хамгаалах ерөнхий газрын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, багш сонсогчдын төлөөлөл зэрэг 100 шахам хүн оролцов.

БХИС-ийн захирал Бригадын генерал З.Болдбаатар хурлын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхийн II дайнаас хойш олон улсын хэмжээнд явагдсан олон дайнууд жижиг, бага идэвхжилтэй дайны шинж чанарыг өөртөө агуулах болсон ба нэлээд тохиолдолд “партизаны дайн”-ы шинж чанартай, зонхилох ялалт тэдний талд болон өөрчлөгдсөн, НҮБ-ын энхийн ажиллагааны цар хүрээ өргөжиж, түүнд дэлхийн улс гүрнүүдийн оролцоо, цэргийн дэмжлэг нэмэгдэх хандлагатай байгаа болон Монгол Улс НҮБ-ын энхийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зэвсэгт хүчнээс олон талт үүрэг гүйцэтгэх боломжоо нэмэгдүүлэх, сайжруулахыг шаардаж буйг цохон тэмдэглэв.

Энэ мэтээр дайны онол, орчин үеийн дайн, энхийн асуудал нэлээд хувьсан өөрчлөгдсөн бөгөөд Зэвсэгт хүчний байгуулалт, цэргийн урлаг, цэргийн сургалт бэлтгэлд өөрчлөлт оруулахыг шаардаж байгааг дурдаад хурлын ажиллагаанд амжилт хүсэв”.

Хурлын үндсэн илтгэлийг ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн Командлагч бригадын генерал Р.Сүхбат, БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нар: “Дайны тухай онол ба орчин үеийн дайны агуулгын хувьсал өөрчлөлт, онцлогийг шинжлэх нь”  сэдвээр тавьж хэлэлцүүлэв. Түүнчлэн уг сэдвээр явуулсан судалгаануудыг үндэслэн өнөө үед олон улс орон “хүйтэн дайн”-ы занал дор оршиж байгаа бөгөөд түүний нэг нь Монгол Улс болоод байгаа тухай дүгнэлтийг хийсэн байна.

Хавсралт илтгэлийг доктор, профессор Б.Шагдар: “Орчин үеийн дайн, байлдаанд хуурай замын цэргийн гүйцэтгэх үүрэг”, Монгол Улсын гавъяат багш, доктор профессор Б.Түмэн: “Ерөнхий цэргийн операци, байлдааныг явуулах аргын хөгжлийн талаарх үзэл баримтлал”, доктор, профессор Ч.Улаанхүү “Нисэх хүчнийг байлдаанд ашигласан  сургамж, цаашдын хандлага”, доктор Л.Болдбаатар “Зенитийн пуужинт цэргийг байлдаанд ашигласан сургамж”, хурандаа С.Отгонбаяр “АДХЦ-ийн радиотехникийн цэргийн хөгжлийн өнөө ба ирээдүй”, Хурандаа С.Түвшинбаяр, дэд хурандаа Д.Содномцог нар: “Тусгай хүчний цэргийн үүрэг өсөж байгаа нь”, дэд хурандаа М.Золзаяа, доктор Ц.Эрдэнэ нар:” Мэдээллийн дайны бодит агуулга ба сургамж” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр104
зочидзочид423242

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.