НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Чингис хаан-850” сэдэвт Олон Улсын Монгол Судлалын Хурал PDF Хэвлэх
2012 оны 5-р сарын 03, Пүрэв гариг, 12:06

Ирэх 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд АНУ-ын нийслэлд “Чингис хаан-850” сэдэвт Олон Улсын Монгол Судлалын Хурал зохион байгуулагдах гэж байна. Монгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг хуралд АНУ, Монгол, Канад, Турк, БНСУ, Казахстан, Израиль, Азербайжан, ХБНГУ-аас судлаачид ирж илтгэлээ хэлэлцүүлэх аж.

Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн энэ удаагийн хурлыг албан ёсоор хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн хуралд тэр бүр хуралд оролцоод байдаггүй нэртэй судлаачид ирж байгаагаараа их онцлог болж байна.

Монголын нууц товчоог англи хэлэнд орчуулсан Паул Кан, Хубилай хаанаар болон өнөөгийн Монголын түүхээр ном гаргасан Коламбын их сургуулийн профессор Моррис Россаби нар оролцохоос гадна Монголч, нанхиадач, түрэгч эрдэмтэн Паул Д. Буелл монголчууд цэрэг дайны хувьд хэрхэн тэр амжилтад хүрсэн тухай, ялангуяа “алгинч” нарын амжилтын талаар, Торонтогийн Их Сургуулийн профессор нанхиадач, төвдөч эрдэмтэн Жэннифер Пуртл хятадын уран зураг, уран бичлэгт Монголын нөлөө хэрхэн туссан талаар тус тус илтгэл тавина.

Мөн Чингисийн онгоныг хиймэл дагуулын зургаар баримжаа болгон, нутгийн ардуудаас тандан судлах аргаар хайж, шуугиан тариад байгаа Үндэсний Газарзүйн Хүрээлэнгийн судлаач Алберт Ю-Мин Лин аяллынхаа үр дүнг танилцуулна.

Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир,  доктор, профессор Ж.Базарсүрэн нар Чингис хааны цэргийн эрдэм, стратегийн талаар Монгол Улсын судлаачид өөрсдөө чухам ямар дүгнэлттэй явдгийг танилцуулна.

Мөн МУИС-ийн дэргэдэх Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй  “Хэл зохиол”-ын салбарт илтгэл хэлэлцүүлнэ.

МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч Дэлгэржаргал Чингис хааны Чан чунь бумбатай уулзсан уулзалтын талаар, УБИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч Ц.Гантулга “Чингис хаан ба Урианхай аймаг” сэдвээр Мөн МУБИС-ийн Гадаад харилцааг хариуцдаг түүхч Л.Алтанзаяа Монголоос ирж, Чингис хааны тайлга тахилгын талаар ярих аж.

Хуралд нэлээд хэдэн чухал сургуулийн монгол судлалыг хариуцдаг улс ирэх учраас цаашидын хамтын ажиллагаа, зарим газар монгол судлалыг хөгжүүлэхэд хэрхэн тус дэм болох тухай ярилцаж, санал бодлоо солилцоно.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр100
зочидзочид423238

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.