НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ - 1981 он PDF Хэвлэх
  1. “БНМАУ-ын өмнөд говь талын нөхцөлд МБД  давшилтад шилжих нөхцөл, давших байлдааныг зохион байгуулж  явуулах онцлог”
  2. “Тус улсын өмнөд говь талын нөхцөлд армийн хориглох операци зохион байгуулж явуулах зарим онцлог”
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ - 1979 он PDF Хэвлэх
  1. “Говь талын нөхцөлд МБД-ийн хориглох байлдааныг зохион байгуулж явуулах онцлог"
 
“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Монгол – Солонгос улсын хамтын ажиллагаа” PDF Хэвлэх

БХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь БНСУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн (KIDA)-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2011 оны 6 дугаар сарын 26-30 нд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Монгол – Солонгос улсын хамтын ажиллагаа” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Энэ удаагийн хуралыг нээж БХИС-ийн захирал, доктор, профессор, бригадын генерал З.Болдбаатар үг хэлж “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал” сэдвээр Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач Сү, Чо-Сүк, “Зүүн хойд Азид аюулгүй байдлын механизм бүрдүүлэх боломж” БХЭШХ-ийн захирал, бригадын генерал Б.Даваадорж, “Солонгосын хойгт энх тайван тогтоох болон хоёр солонгосын зэвсгийн хяналтын асуудал” сэдвээр Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн судлаач, дэд хурандаа Ким, Жэй-Хонг, “Солонгосын хойгийн өнөөгийн байдал ба монгол улсын бодлого, байр суурь” сэдвээр Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Доржсүрэн, “Монгол Солонгосын энхийг дэмжих ажиллагааны салбар дахь хамтын ажиллагаа, хэтийн төлөв” сэдвээр БХДШХ-ийн судлаач Бү, Хёонг-Вүк, “Монгол Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр Үндэсний хөгжлийн хүүрээлэнгийн судлаач Л.Эрдэнэбаяр нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 
ОЛОН УЛСЫН “ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ PDF Хэвлэх

Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын гишүүн орнууд дэлхийн энхийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй энхийг сахиулагчдадаа хүндэтгэл үзүүлсээр ирсэн энэхүү өдрийг Монгол Улс ч өөрийн оронд зохион байгуулан тэмдэглэж байна.
2011 онд Монгол Улсад түүхт их ойнууд тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд БХЯ, ЗХЖШ, БХИС, БХЭШХ хамтран “Монгол Улсын цэргийн баг Сьерра Леон, Чадын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлага, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, Д.Ганзориг (Үндэсний аюулгүй байдлын зөвлөл), болон Гадаад Харилцааны Яам, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хуралдааныг Батлан хамгаалахын сайдыг төлөөлөн Батлан Хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд үг хэлж нээв.
Хурлын ажиллагаанд:
Монгол Улс Энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, хандлага
Монгол Улсын гадаад бодлого ба энхийг сахиулах ажиллагаа
Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлага, сургамж (сургалт, бэлтгэл)
Энхийг сахиулах ажиллагаа ба олон нийтийн санал бодол (судалгааны үр дүн)
НҮБ-ын UNMIL энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамж, дүгнэлт (Сьерра Леон)
НҮБ-ын MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамж, дүгнэлт (Чад) илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Хуралд оролцогсод болон эрдэмтэн, судлаач зочид санал бодлоо илэрхийлэн үг хэлж, санал шүүмжлэл өрнүүлсэн ба тэд хурлын ажиллагааг амжилттай, ач холбогдол өндөртэй зохион байгуулагдаж буйг тэмдэглэж байлаа.
Хурлын ажиллагаанд ҮАБЗ, БХЯ, ГХЯ, ТЕГ, ЗХЖШ, БХИС, БХЭШХ, ССХ, МУИС, ХХЕГ, ШШГЕГ,  ЦЕГ зэрэг олон байгууллагуудын төлөөлөл хуралд оролцсон явдал нь хурлын цар хүрээ, ач холбогдлыг илтгэж энэ сэдэв, чиглэлийг илүү сонирхож байгааг харуулж байв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хааж Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга С.Баасанхүү  үг хэлж тодорхой үүрэг чиглэл өгсөн.

 
“Иргэдийг хамгаалах хариуцлага” эрдэм шинжилгээний бага хурал PDF Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Хамгаалах хариуцлагын Ази, Номхон далайн төвтэй хамтран “Иргэдийг хамгаалах хариуцлага” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ 5 дугаар сарын 5 ны өдөр зохион байгууллаа. Тус бага хуралд Австралийн Брисбэн хот дахь Куйнсландын их сургууль дээр төв нь байрладаг Хамгаалах хариуцлагын Ази, Номхон далайн төвийн гүйцэтгэх захирал, Филиппиний хөтөлбөрийн зохицуулагч доктор Ноэл Морадо, төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Сара Тэйт нар хүрэлцэн ирлээ.
Бага хуралд “Хамгаалах хариуцлага: түүх ба хөгжил” илтгэлийг хатагтай Сара Тэйт /АНУ/, “Хамгаалах хариуцлагыг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн орнуудын үүрэг ба зохицуулалт” илтгэлийг доктор Ноэл Морадо
/Филиппин/, “НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа ба Монгол улсын оролцоо: Туршлага, сургамж” илтгэлийг БХУА-ийн Энхийг дэмжих ажиллагааны тэнхимийн дарга, дэд хурандаа Ц.Гандорж, Олон улсын эрүүгийн шүүхийн  дүрмийг Монгол улсын эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуультай харьцуулан үзэх нь” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Төрийн удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Бат-Ерөөлт нар хоёр өөр өнцгөөс илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Илтгэлүүдийн хэлэлцүүлэг, ярилц-лагын явцад Ромын дүрмээр заагдсан аймаглан устгах |genocide|, цэргийн гэмт хэрэг |war crime|, угсаатны цэвэрлэгээ |ethnic cleansing|, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг |crime against humanity| зэргээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах талаар олон улсын хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүн, туршлага сургамжийг бодит жишээн дээр тулгуурлан шүүн хэлэлцэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ орчин үеийн шаардлагад хэрхэн нийцэж буй тухайд судлаачид санал бодлоо уралдуулав.
Бага хуралд монголын талаас БХЯ, ГХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн Ажлын алба, Хүний эрхийн Үндэсний комисс,  БХИС, МУИС-ийн ОУХС, Удирдлагын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн удирдлага, бодлого судлалын хүрээлэн, Хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, ажил хэрэгч ярилцлага өрнүүлэн, нэгдсэн ойлголтод хүрлээ. Ярилцлагын явцад МУИС-ийн ОУХС-ийн багш, доктор Баттогтохын Монгол Улсын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчны асуудлаар хийсэн судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл онцгой анхаарал татаж байлаа.

 
«ЭхлэхӨмнөх123456789ДараахиТөгсгөл»

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр150
зочидзочид418874

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.