НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энхийн үйлсэд Монгол цэрэг PDF Хэвлэх

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийг сахиулах ариун үйлсэд үүрэг гүйцэтгээд эдүгээ 17 жил болжээ.

Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээснээр Монгол Улсын нэр хүнд олон улсад өссөний зэрэгцээ, Монгол Улсын Засгийн газар, Зэвсэгт хүчний хөгжлийн санд багагүй хөрөнгийг төвлөрүүлж эх орныхоо хөгжил дэвшил, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд цэргийн багууд багагүй хувь нэмрийг оруулжээ.

Үүнээс гадна ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны газар орны үүрэг гүйцэтгэлтээс хуримтлуулсан туршлага сургамж нь дараа дараагийн цэргийн багийг ажиллагааны газар оронд илгээх, эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлжилтийг хангах, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна.

Бид бүхэн ажиллагааны газар оронд ирэхээс өмнө, ирсний дараа өмнөх мотобуудлагын батальонуудын боловсруулж хэвлүүлсэн туршлага, сургамжтай танилцан ажиллагааны газар оронд шилжин байрлахад бэлтгэх арга хэмжээ, ээлж хүлээлцэх, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай үнэ цэнэтэй, нарийн чухал мэдээллийг авсан юм. Ийм ч учраас өөрийн батальоны үүрэг гүйцэтгэх үеийн онцлог, туршлага, сургамжийг багтаасан дурсамжийн номтой болохоор шийдвэрлэсэн юм.

 

Бидний үүрэг гүйцэтгэх 13 сарын хугацаанд ажиллагааны газар орны цагийн байдал харьцангуй тогтвортой, сөргөлдөгч талуудын хооронд байгуулсан “Энхийн гэрээ” хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр нутгийн иргэдийн сэтгэлд амар тайван амьдрах итгэл буцалж, эх орон, нутаг орноосоо дүрвэн гарсан олон мянган иргэд буцан ирсэн, газрын тосны хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд амьдрагч иргэдийн амьдралд хувьсал өөрчлөлт гарсан, нутаг орондоо эргэн ирэгсэдэд дэмжлэг үзүүлсэн онцлог бүхий жил байлаа.

 Ийм ч учраас энэхүү номонд ажиллагааны газар орны цэрэг улс төрийн цагийн байдал, түүний өрнөл, мотобуудлагын батальоны үндсэн болон хангалтын салбаруудын үүрэг гүйцэтгэлтийн онцлог, штабын төлөвлөлт, Монгол Улс, Зэвсэгт хүчний удирдлагаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг түлхүү тусгасан бөгөөд ажиллагааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон удирдлагын баримт бичиг, мотобуудлагын батальонд тавигдах ерөнхий шаардлагын талаар өмнөх мотобуудлагын батальоны туршлага сургамжаас уншиж болох юм.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр101
зочидзочид359320

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн