НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Байшинтын Цэргийн 7 дугаар морьт дивизийн түүх PDF Хэвлэх

Монгол Улсын Зэвсэгт Хчний түүхэнд дорвитой хувь нэмэр оруулсан дивизийн нэг бол Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 7 дугаар морьт дивиз юм. 

Түүхийн шарласан хуудсыг сөхөн үзвэл одоогоос 75 жилийн өмнө болж өнгөрсөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, байлдааны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дөрвөн морьт дивизийн нэг болох Байшинтын хэмээн алдаршсан долоодугаар морьт дивизийн гүйцэтгэсэн үүрэг, түүхэнд эзлэх байр суурь, туулсан замналын талаар дагнасан судалгааны бүтээл хийгдээгүй.

Цэргийн түүх бичлэгт 5, 6, 8 дугаар морьт дивизүүд Халхын голын дайнд оролцож үүрэг гүйцэтгэсэн талаар цөөнгүй бүтээл туурвигдсан байдаг бол 7 дугаар морьт дивизийн талаар түүх бичлэгт бага хэмжээтэй дурдсанаас гадна зөвхөн Чөлөөлөх дайны үед “Өмнөд” бүлгийн бүрэлдэхүүнд оролцож байлдсан талаар товч өгүүлсэн байдаг.

Тус дивизийн бие бүрэлдэхүүн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе шатыг хэрхэн даван туулсан, Халх голын дайн ба Чөлөөлөх дайны үеэр дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байсныг цэргийн түүх бичлэгт орхигдуулжээ.

 

Иймийн учир судлаач хошууч Н.Хүдэрбат нь энэхүү бүтээлдээ нэгдүгээрт: Он цагийн хувьд Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялсан 1921 оноос хойших 24 жилийг хамарсан буюу энэ хугацаанд МАХЦ-ийн түүхэнд болж өнгөрсөн үйл явдлын дэвсгэр дээр 7 дугаар морьт дивиз үүсэн байгуулагдаж, туулсан замналыг тоймлон харуулсан.

Мөн 1927 оноос өмнө ба хойш 3 дугаар суман, нутгийн морьт дивизион, 3 дугаар морьт дивизион, нутгийн 3 дугаар морьт хорооны удирдах бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байсан түүнчлэн 1932 оноос 1945 он хүртэл МАХЦ-ийн дивиз, хороо, дивизионуудад ямар зэвсэг, техник хэрэгсэл хэрэглэгдэж байсныг товч дурдсан.  

 Хоёрдугаарт: 7 дугаар морьт дивиз Монгол Улсын тусгаар тогтнол, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хэрхэн оролцсоныг архивын баримтад тулгуурлан тодруулж нийтийн хүртээл болгохыг эрмэлзсэн.

Харин Үндэсний төв архив болон Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа зарим баримт материалуудыг нягтлан үзэхэд цаг хугацаа нилээд шаардагдах тул 1936 оны 7 дугаар сараас 1939 оны сүүл хүртэлх түүхэн үйл явдлыг цухас төдий дурдсан.   Гуравдугаарт: Судалгааны бүтээлийн хавсралтад дивиз болон морьт хороодын удирдах бүрэлдэхүүнд алба хааж байсан 185    цэргийн алба хаагч (зарим цэргийн алба хаагчийн овог тодорхой бус)-ийн намтрыг товч байдлаар оруулсан.  

Мөн 1936-1938 оны эцэс хүртэл тус дивизээс ямар учир шалтгаанаар цэргийн алба хаагчид нас барсан учир шалтгааныг тодруулах, өвчнөөр нас барсан 181 цэргийн алба хаагчийн овог нэр, аймгийн харьяалалаар нь тодруулан гаргасан.  

Дивизийн болон харьяа анги, салбаруудаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 111 цэргийн алба хаагчийн товч намтар болон тус ангиас ажлын гараагаа эхэлсэн цэргийн нэрт зүтгэлтэн 6 генерал, 32 хурандаагийн товч намтрыг лавлагаа, мэдээлэл судалгааны хэрэглэгдэхүүн болгох зорилгоор оруулсан.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр144
зочидзочид348105

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн