НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“ХУБИЛАЙ ХААНЫ ЦЭРГИЙН ТҮҮХ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн Түүх Судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Ж.Базарсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг нарын хамтран бичсэн “Хубилай хааны цэргийн түүх” сэдэвт (11.6 х.х) ном 2017 оны 5 дугаар сард хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.

Тус бүтээлд Хубилай хааны үед хийж байсан дайн байлдаан, Юань улсын цэргийн зэр зэвсэг, цэргийн урлагийн талаар өгүүлснээс гадна Юань улсын төрөл цэргийн талаар анх удаа дэлгэрэнгүй бичсэн болно.

Тус зохиолын сурвалж судалгааны зохиолын тоймыг доктор, профессор Ж.Базарсүрэн, доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг нар нэг, хоёрдугаар бүлгийг доктор, дэд профессор Т.Эрдэнэхишиг гуравдугаар бүлгийг доктор, профессор Ж.Базарсүрэн нар бичсэн бөгөөд доктор, профессор Ж. Базарсүрэн энэхүү бүтээлийг бүхэлд нь хянан тохиолдуулсан болно.

 
Чингис хааны манлайллын нууц PDF Хэвлэх

Орчуулсан: Саранборжигин Ц.Дашзэвэг

Английн түүхч, зохиолч, аялагч Жон Мэн “Чингис хааны манлайллын нууц” хэмээх энэ номоороо Чингис хааныг жинхэнэ аугаа их гарамгай манлайлагч болгосон тэрхүү манлайллын нэн чухал нууцыг нээн гаргасан байна. Чингис хаан өөрийн мэдлэг, дадлаа Их Монгол Улсыг хийгээд улмаар Монголын эзэнт гүрнийг  байгуулах үйлсдээ  үр  бүтээлтэй ашигласан түүний чадварын нууцыг тэрээр орчин үеийн манлайллын онолын тусламжтайгаар нарийвчлан шинжилж, “Чингис хаан бол жинхэнэ аугаа их гарамгай манлайлагч” болохыг нотлон харуулжээ.

Зохиогч энэ бүтээлдээ Чингис хаан эхлээд цэрэг дайчин, дараа нь төрийн бодлоготон, улмаар нийгмийг шинэчлэгч гэсэн манлайллын гурван үе шатыг дамжсан болохыг тэмдэглээд түүний манлайллын нууцуудыг түүний үйл хэргийн амжилтаар нь үндэслэн гаргаж тавьсан байна.

Тэрбээр Чингис хааны манлайллын  хорин нэгэн нууцыг энэ номондоо дурьдсан байх юм.

Бие хүний мэдлэг, дадлаа  үр дүнтэй ашиглах арван найман чадварыг орчин цагийн манлайллын зарим онолчид нэрлэсэн байдаг.  Тэдний үзэж байгаагаар маш бүтээмжтэй манлайлагч нарт мэдлэг, дадлаа үр дүнтэй ашиглах дээрхи 18 чадварын 6 орчим нь байдаг гэнэ. Энэ бол дээд боломж гэж тэд нотолж байна. Тэгвэл Эзэн Богд Чингис хаан дээрх 18 чадварын 15-ыг нь өөрийн бүхий л амьдралын туршид илэрүүлэн гаргаж байсан байна гэж Жон Мэн нотлоод “Чингис хаан бол аугаа их суут манлайлагч байжээ” гэсэн дүгнэлтэнд хүрсэн тухай энэхүү номонд өгүүлнэ.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

 

 
«ЭхлэхӨмнөх12ДараахиТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр107
зочидзочид292141

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн