БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2020 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРОЛЛОО Хэвлэх

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН НЭРЭМЖИТ 2020 ОНЫ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ,

ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД:

  1. Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” чиглэлээр:
  • БХЭШХ-ийн АББХСТөвийн дарга доктор (Ph.D), дэд хурандаа Б.Эрдэнэчимэгийн туурвисан “Хятадын цэрэг, батлан хамгаалах бодлого шинэ зуунд” ном тэргүүн байр, 
  • БХЭШХ-ийн ЦУСТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ШУ-ны доктор,  (Sc.D) профессор Ш.Паламдоржийн туурвисан “Асуудал, шийдэл” ном дэд байр, 

 2. “Зэвсэглэл, техник технологи” чиглэлээр:

  • БХЭШХ-ийн БЗТНСТөвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, М.Түмэнбаяр нарын хамтын бүтээл “Мэргэн буучийн бай” бүтээл дэд байрт шалгарлаа.

Батлан хамгаалах салбарын шилдэг судлаачаар БХЭШХ-ийн ЦУСТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ШУ-ны доктор,  (Sc.D) профессор Ш.Паламдорж, Батлан хамгаалах салбарын шилдэг шилдэг судалгааны төвөөр БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, Батлан хамгаалах салбарын шилдэг залуу судлаачаар ҮБХИС-ийн АБДС-ийн багш Б.Баяр-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.

Мөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины 2020 оны шилдэг бичлэгийн шагналыг доктор (Ph.D, хошууч Т.Сүхбаатар хүртжээ.


БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2020 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЛДЭГҮҮДЭЭР

ТОДОРСОН ТА БҮХЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЖ, ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛД ЧИНЬ

УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.