“Цэргийн операцын урлаг” нэг сэдэвт, хамтын бүтээл Хэвлэх

Цэргийн урлаг судлалын төв нь 2020 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу судалгаа, шинжилгээний ажлыг явуулж ирээд байна. Үүнд БСШУСЯ-ны ШУТС-ийн захиалгат “Үндэсний цэргийн урлаг, тактикийн асуудалд II”  судалгааны ажлын үр дүнд “Цэргийн операцын урлаг” нэг сэдэвт, хамтын бүтээл туурвиж 2020 оны 4дүгээр сарын 30-ны өдөр ЗХЖШ-ын удирдлагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Энэхүү хамтын бүтээл маань ЗХЖШ-ын 100 жилийн ойд зориулагдсанаараа онцлог төдийгүй ЗХЖШ-ын 100 жилийн ойд төлөвлөгдсөн ажлуудын анхдагч ажлуудын нэг болоод байна.