“Үндэсний ой санамж” хэлэлцүүлэг Хэвлэх

БХЭШХ “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ, ҮБХИС, Шихихутуг их сургуулийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Үндэсний ой санамж” хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа, чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “Үндэсний ой санамж”-ыг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг эхлүүлэхэд оршсон. Хуралд ҮАБЗ-ийн ажлын алба, УИХ-ын Тамгын газрын, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Удирдлагын академи, ШУА, МУИС, Философийн хүрээлэн, ХСИС-ийн ЭШХ, Үндэсний Тагнуулын Академи, Геополитик судлалын хүрээлэн  ТББ, ХИС-ийн ОУХНСС зэрэг байгууллагын 70 орчим төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр нийт 3 илтгэл тавьж, хэлэлцүүлэгийн үеэр хуралд оролцогчид өөрсдийн санаа бодлоо солилсон.