НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

БХЭШХ-ийн нэрэмжит, уламжлалт цогцолбор тэмцээн боллоо PDF Хэвлэх

Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 40 жил, Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан, Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэрэмжит, уламжлалт цогцолбор тэмцээн энэ сарын 9-ний өдөр ҮБХИС-ийн спорт цогцолборт боллоо. Тус тэмцээн анх 2014 онд БХЭШХ-ийн санаачилгаар тус хүрээлэнгийн 35 жилийн ойг угтсан ажлуудын хүрээнд зохион байгуулагдаж байсан спортын цогцолбор тэмцээн өнөөдөр хүрээгээ улам тэлж, хүрээлэнгүүдийн ажилтнуудын хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болжээ.

Энэ жилийн тэмцээний онцлог нь Цэргийн эрдэм судлалын 60 жил, БХЭШХ-ийн 40 жил, БХЯ-ны ШУТЗ-ийн 30 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан явдал байлаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, БХЭШХ-ийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан, ҮАБЗ-ийн Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль, БСШУСЯ-ны ШУТС-ийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг, ҮБХИС-ийн ЭШИХ-ийн дарга, хурандаа Б.Өлзийхуяг болон бусад хүрээлэнгүүдийн удирдлагууд оролцлоо.

 

Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Оюуны хүнд хөдөлмөр эрхэлдэг эрхэм та бүхнийг цаг заваа гарган уламжлалт цогцолбор тэмцээндээ хүрэлцэн ирсэнд талархаж байна. Эрдэмтэн хүн сайн бүтээл гаргахын тулд эрүүл байх ёстой, эрүүл байхад спорт, хөдөлгөөн чухал. Өнөөдрийн тэмцээн зорилгоо биелүүлж, та бүхэн нэг өдөр их спортоор өрсөлдөхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, харилцаагаа улам бэхжүүлж, үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье” гэлээ.

Тэмцээнд ҮАБЗ-ийн ССХ, БСШУСЯ-ны ШУТС, БХЭШХ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв гэсэн нийт 10 байгууллагын 11 багийн 100 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тамирчид тэргүүн байр, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн тамирчид дэд байр, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамирчид гутгаар байр эзэлсэн бол, Гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тамирчид, дэд байрыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамирчид, гутгаар байрыг ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн тамирчид эзлэв.

Шатрын тэмцээнд:

Эрэгтэй

Тэргүүн байр: Үндэсний тагнуулын академийн тамирчин Н.Баатархуяг

Дэд байр: Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамирчин С.Пүрэвдорж

Гутгаар байр: Стратеги судлалын хүрээлэнгийн тамирчин Г.Өнөржаргал

Эмэгтэй

Тэргүүн байр: Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамирчин Н.Ууганцэцэг

Дэд байр: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тамирчин Г.Оюунхүү

Гутгаар байр: ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн тамирчин Уянга

Теннисний тэмцээнд:

Эрэгтэй

Тэргүүн байр- ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн тамирчин Ж.Өвгөнбүргэд

Дэд байр – Үндэсний тагнуулын академийн тамирчин Н.Баатархуяг

Гутгаар байр – Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тамирчин Баянмөнх

Эмэгтэй

Тэргүүн байр – ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн тамирчин Дөлгөөн

Дэд байр – Үндэсний тагнуулын академийн тамирчин С.Батцэцэг

Гутгаар байр – Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тамирчин Өлзиймаа нар тус тус шалгарлаа.

Цогцолбор тэмцээний 4 төрлийн нийт дүнгээр тэргүүн байрыг ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн баг тамирчид эзэлж, шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал, дэд байрыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид эзэлж, мөнгөн медаль, мөнгөн шагнал, гуравдугаар байрыг Үндэсний тагнуулын академийн баг тамирчид эзэлж, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.

Үндэсний тагнуулын академийн хувьд тус тэмцээнд 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн амжилт гаргасан тул БХЭШХ-ийн 35 жилийн ойн нэрэмжит цомыг үүрд хадгалах эрхэм үүргийг хүлээлээ.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр120
зочидзочид337034

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн