БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА. Хэвлэх
2019 оны 8-р сарын 30, Баасан гариг, 10:06

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Батлан хамгаалах, Цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын чиглэлээр  магистр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн;
  • Зэвсэгт хүчинд 10-аас доошгүй жил алба хаасан;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүйтэй;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /Орос, Англи г.м./;

 Бүртгэл:

2019  оны 09 дүгээр сарын 02-10-ны өдрүүдэд БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, 303 тоот.

Бүрдүүлэх материал:

  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
  • 2 хувь цээж зураг;
  • Бусад баримт бичгийн хуулбар.

Холбогдох албан тушаалтан:

БХЭШХ-ийн референт : 453942, 90881133.