НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

"Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал PDF Хэвлэх

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойг угтаж "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ҮБХИС-д боллоо.

Хурлыг Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж нээж хэлсэн үгэндээ "Монгол цэргийн өдрийг угтаж, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийдэг уламжлал тогтоод 10 жил болж байна. Энэ удаагийн сэдэв маш өргөн хүрээнийх. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний хөгжлийн стратегийг "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт тодорхойлсон" зэргийг онцлов. Үүний дараа цэргийн эрдэмтэн судлаач, удирдах албан тушаалын генерал, офицерууд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэдэг өөрөө ямар ойлголт вэ, түүнийг бэхжүүлэх арга зам зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр142
зочидзочид418866

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.