“Операцын урлаг судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол аргазүйн хурал Хэвлэх

“Операцын урлаг судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол аргазүйн хурал зохион байгуулагдлаа.

“Монгол цэргийн өдөр”, шинэ үеийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярыг угтсан “Операцын урлаг судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр БХЯ, ЗХЖШ, ҮБХИС болон БХЭШХ хамтран 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

 

 “Операцын урлаг судлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээ, онол аргазүйн хурлаар ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын хамтарсан үндсэн нэг, туслах 7 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Хуралд Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нээж, баяр хүргэж үг хэллээ.