НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

БХЭШХ-ийн хамт олон “Төв Азийн ертөнц – IV” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирлээ. PDF Хэвлэх

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд, мөн төвийн ЭША Шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн ЭША доктор, ахмад Т.Сүхбаатар, мөн төвийн ЭША ахлах дэслэгч Б.Очирсүрэн нар(экипаж) 2017 оны 10 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Улан-Үүд хотод ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан “Төв Азийн ертөнц–IV” эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ. Тус хүрээлэн нь Дорно дахин судлалаар ОХУ-даа тэргүүлэгч судалгааны байгууллага бөгөөд Монгол, Хятад, Киргиз, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Тайвань, Герман, Франц, Швед зэрэг олон оронтой хамтын ажиллагаатай ба нийт 120 гаруй ажилтнаас 84 хүн эрдмийн зэрэг цолтой байна.

Хуралд нийт 160 илтгэлийг 6 секцид хуваан хэлэлцүүлсэн. Доктор, профессор, хурандаа С.Ганболд, ахлах дэслэгч Б.Очирсүрэн “Монголын цэргийн боловсон хүчнийг бэлтгэхэд Зөвлөлт холбоот улсын үзүүлсэн тусламж (1939-1945 он)”, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, доктор профессор Ж.Базарсүрэн “Алс Дорнодын компани:Төв, Зүүн Азийн улс төрийн амьдралд нөлөөлсөн нь” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

Илтгэл хэлэлцүүлж дууссаны дараа экипажийн гишүүд Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, академич, профессор Базаров Борис Ванданович, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Курас Леонид Владимирович, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн Цыбенов Базар Догсонович нартай уулзаж хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, одоогийн хэрэгжүүлж байгаа “Монгол Улс дэлхийн хоёр дугаар дайнд” төслийг захиалагч байгууллагад төлөвлөгөөнд заасан хугацааны дагуу хүлээлгэн өгөх мөн түүнчлэн дараачийн хамтарсан төслийг санаачлан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр тал харилцан илэрхийлсэн. Хамтарсан төслийн төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сард “Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд” ном хэвлэгдсэнээр тухайн төслийн нэг зорилт биелэх юм.

Уулзалтын дараа Монгол Төвд Будда судлалын хүрээлэнгийн номын сангаар зочилж, архивын баримт бичигтэй танилцсанаар албан ёсны арга хэмжээ дууссан. Тус архивт төвдийн - 40000, монголын – 6000, оросын 15000 гаруй баримт бичиг, ном судар хадгалагдаж судалгааны эргэлтэнд ордог байна.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр73
зочидзочид309200

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн