“БАЙЛДААНЫ ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ-ЗЭВСЭГТ ХҮЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ Хэвлэх

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн хамтарсан “Байлдааны зэвсэглэл, техник технологийн шинэчлэл- Зэвсэгт хүчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 5 дугаар сарын 23-д ҮБХИС дээр зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний бага хуралд БХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Хуурай замын цэрэг, Агаарын цэргийн командлалууд, БХЭШХ, ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, техник болон цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн доктор, профессоруудын хүрээнд явагдаж, нийт 70 гаруй хүн оролцлоо.

Хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хуурай замын цэрэг, Агаарын цэргийн анги, салбаруудын байлдааны зэвсэглэл, техникийн өнөөгийн байдал, шинэчлэлийн чиг хандлага, инновацийг Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх чиглэлээр үндсэн 2, хавсралт 12 илтгэл хэлэлцлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Зэвсэгт хүчний Жанжин Штабын орлогч дарга, хошууч генерал Ж. Бадамбазар, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Л.Оюунцэцэг, хурандаа Д.Нанжид, Шинжлэх ухааны гавъяат ажилтан доктор, профессор Ш.Паламдорж, шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэбат, доктор, профессор Т. Намсрай болон ҮБХИС, БХЭШХ-ийн 20 гаруй доктор, профессорууд оролцсоноороо онцлог боллоо.