НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Д.ГОМБОСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ PDF Хэвлэх

Цэргийн шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, цэргийн түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ҮБХИС-ийн Хүндэт доктор, Дэлхийн улс түмний оюуны нэгдлийн олон улсын академийн Академич, хурандаа Дэндэвсүрэнгийн Гомбосүрэн агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ТӨР, ЦЭРГИЙН ТҮҮХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “ИХ ЭЕ” танхимд болов.

 Эрдэм шинжилгээний хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж үг хэллээ.

Тус хуралд БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор, хурандаа С.Ганболд “Цэргийн эрдэм шинжилгээний байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд Д.Гомбосүрэнгийн оруулсан хувь нэмэр”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Урангуа “Монголын иргэний түүх бичлэгт түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гомбосүрэнгийн оруулсан хувь нэмэр”, БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж “Цэргийн түүх судлалын монгол сургууль”, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Н.Хишигт “Түүхийн эх сурвалж баримтын судалгаанд доктор /Sc.D/ Д.Гомбосүрэнгийн оруулсан хувь нэмэр”, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш,  түүхийн ухааны доктор (Ph.D) Ц.Гантулга “Намтар судлалд профессор Д.Гомбосүрэнгийн оруулсан хувь нэмэр”, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Х.Шагдар “Д.Гомбосүрэн: 22 дугаар морьт хорооны мөрөөр...”, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу“ Баргын 1928 оны хувьсгал ба Монгол, Баргын хилийн байдал”, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн профессор, цэргийн түүхийн ухааны доктор (Ph.D) И.Чинбат “ҮБХИС-ийн сурган хүмүүжүүлэх үйлсэд профессор Д.Гомбосүрэнгийн гүйцэтгэсэн үүрэг”, БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн  шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн түүхийн ухааны доктор (Ph.D), дэд хурандаа Лха.Баяр “Д.Гомбосүрэнгийн бүтээлүүд дэх цэргийн хууль, дүрмийн судалгаа”, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Батбаяр “Кубын БХЯ-ны сайд Раул Кастро 1970 онд Монголд айлчилсан нь”, ҮБХИС-ийн докторант, хурандаа, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч А.Бүрнээбаатар “БНМАУ-д дайчилгааны тогтолцоо бүрэлдэн тогтсон асуудалд“ сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Хуралд Д.Гомбосүрэн агсны гэр бүл үр хүүхэд, ах дүү нар болон ҮБХИС, БХЭШХ болон бусад эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн урилгаар дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Г.Дугарсүрэн, Л.Пүрэвдорж, Н.Жалбажав болон Д.Гомбосүрэн агсантай хамт сурч ажиллаж байсан хүмүүс оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлыг хааж ҮБХИС-ийн захирал, профессор, хошууч генерал Я.Чойжамц үг хэлэв.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр58
зочидзочид305898

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн