Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд цэргийн урлаг судлалын төвд судлаач сонгон шалгаруулж авна. Хэвлэх

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн;
  • Зэвсэгт хүчинд 15-аас доошгүй жил алба хаасан;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүйтэй;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /Орос, Англи г.м./;

 Бүртгэл:

2017  оны 5 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд БХЭШХ-ийн цэргийн урлаг судлалын төв дээр явагдана.

Бүрдүүлэх материал:

  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
  • 2 хувь цээж зураг;
  • Бусад баримт бичгийн хуулбар.

Холбогдох албан тушаалтан:

БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, хурандаа Ч.Баттулга, ЦУСТ-ийн дарга, хурандаа Ц.Гандорж утас: 453942, 89193676, 99299073