Атташегийн цаг Хэвлэх

2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр БХЭШХ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Атташегийн цаг” уулзалт ярилцлагад Монгол Улсыг Бэжингээс хавсран суугаа Канад Улсын батлан хамгаалахын атташе хурандаа Франк Эбнэр “Канадын Зэвсэгт хүчний” талаар, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсыг Сөүлээс хавсран суугаа Австралын батлан хамгаалахын атташе, тенгисийн цэргийн ахмад Ваун Риксон нар хүрэлцэн ирж Австралын 2016 оны батлан хамгаалахын “Цагаан ном”-ны гол агуулгыг танилцууллаа. Уулзалт ярилцлагад БХЯ-ны ГХАГ-ын тасгийн дарга хурандаа Ш.Амарбаясгалан, БХЭШХ-ийн нийт бие бүрэлдэхүүн болон БХИС, БХУА-ын төлөөлөл оролцож, танилцуулгын талаар ярилцлага өрнүүлж уулзалт халуун нөхөрсөг уур амьсгалтай боллоо.