НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо PDF Хэвлэх

Батлан хамгаалах яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран “Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5-р сарын 27-ны өдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.

 

Хуралд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Г. Сайханбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Бригадын генерал  Ч. Сосорбарам, Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, Стратегийн төлөвөлөлтийн газрын дарга Бригадын генерал Ж. Бадамбазар, БХИС-ын сургалт эрхэлсэн дэд захирал, хурандаа Д. Баасандамба, БХИС-ын Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал П. Жаргалан, Зам тээврийн яамны Техник, технологи, нормативийн хэлтсийн дарга М. Угтахбаяр, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ю. Өлзийжаргал нараас гадна БНХАУ-ын Олон Улсын Стратегийн судалгааны Хүрээлэнгийн ахлах судлаач, ахлах хурандаа Чень Вэй, Чень Фанмин, ОХУ-ын Улаан Үд хотын Хөдөө аж ахуйн аладемийн доктор, профессор Вячеслав Дамбаев, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Зам тээврийн яамны зөвлөх Кан Жейхун нарын гадны зочид төлөөлөгчид болон Монгол Улсад суух зарим элчин сайдын яамдын цэргийн атташе нар оролцлоо.

 Мөн БХЭШХ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бусад судалгааны байгууллагуудын эрдэмтэн судлаачид тэргүүтэй 100 гаруй зочид, төлөөлөгчид, оролцож, бүс нутгийн дэд бүтцийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцоод зогсохгүй БХЭШХ, ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, Геполитикийн хүрээлэн, Энх тайван, аюулгүй байдлын судалгааны “Цэнхэр сүлд” нийгэмлэг, ШУТИС, Зүүн Хойд Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид холбогдох асуудлаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд тэр дундаа эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлүүдийг БХЭШХ-ийн захирал, хурандаа Б. Мөнхсайхан,ЗТЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн С. Батболд нар тавьжээ. 

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс жил тутам бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа бөгөөд 2013 онд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”, 2014 онд “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал”, 2015 онд “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” гэсэн сэдвүүдээр амжилттай зохион байгуулж байсан. 

 

ЗУРГИЙН ЦОМОГ


 



СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 


 

"АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №31 2021 
 №30 2020  №29 2020 
№28 2019  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004

 

  


ӨнөөдөрӨнөөдөр107
зочидзочид423245

© 2009-2021 Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Хуулиар хамгаалагдсан.