Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлаг судлалын төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна. Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлаг судлалын төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.  

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Боловсролын докторын зэрэгтэй;
  • Команд штаб, оператив тактикын мэргэжилтэй;
  • Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагад тасралтгүй 5-с доошгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ;
  • Гадаад хэлийг судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх.

 Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл;
  • Биеийн байцаалт /1 дүгээр маягтаар/;
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /дипломууд/;
  • Иргэний болон офицерын үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Эрүүл мэндийн лавлагаа;
  • Оршин суугаа хорооны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Сонгон шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн ажиллаж буй байгууллагын бичгээр гарсан зөвшөөрөл;
  • Бүтээлийн жагсаалт (баталгаажсан);
  • Бүртгэлийн хураамж /тухай бүрт тогтоон зарлана/;
  • Бусад шаардлагатай бичиг баримт.

Бүртгэл:

2016  оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл БХИС-ийн штабын 3  дугаар давхар, 303 тоот өрөөнд явагдана. 

Холбогдох албан тушаалтан:

БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, хурандаа Ц.Дэмчигсүрэн. Утас: 453942, 99888924