“АТТАШЕГИЙН ЦАГ” УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА Хэвлэх

БХЭШХ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Атташегийн цаг” уулзалт-ярилцлага 2 дугаар сарын 24-ний өдөр БХИС-ийн “Их эе” танхимд болж өндөрлөлөө. Тус уулзалт-ярилцлагад БНСУ-аас Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ким Хун Сан, Элчин сайдын нарийн бичгийн дарга Жон Ги Вон, атташегийн туслах Л.Мөнхчимэг болон БХИС, БХЭШХ, БХУА-ийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Дэд хурандаа Ким Хун Сан “БНАСАУ хэрэгжүүлж буй цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтын эсрэг баримтлах БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги” сэдвээр илтгэл тавьж, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн багш доктор, профессор А.Сүхбаатар “Хоёр Солонгосын тулгамдсан асуудал” сэдэвээр мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүлснээр уулзалт-ярилцлага өндөрлөв.