заах арга зүйн сургалт-семинар Хэвлэх

Жил болгон зохион байгуулдаг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн энэ жилийн заах арга зүйн сургалт-семинарыг 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулан явууллаа.

 

Заах арга зүйн сургалт-семинараар бусад салбарт тэргүүлэх эрдэмтэн судлаачдыг урьж мэдээлэл хийлгэдэг уламжлалын дагуу энэ жил Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор Д.Шүрхүү “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хонгил боломж ба эрсдэл” сэдвээр, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, профессор Ж.Даваасамбуу “Шинжлэх ухааны салбарын хөгжил болон Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үдээс хойших хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэл болон ЗХЖШ-ын 2016 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулав.

Арга хэмжээний төгсгөлд БХЭШХ-ийн 2014-2015 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, гадаад улсад сургалт, дамжаанд хамрагдсан бүрэлдэхүүн мэдээлэл хийж, туршлага хуваалцлаа.