2015 оны нэгдүгээр сарын 13 Хэвлэх

Өнөөдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хувьд түүхэн өдөр билээ. БНМАУ-ын Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 1959 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 25 тоот тушаалаар Цэргийн улс төрийн газрын дэргэд Цэргийн түүх боловсруулах секц байгуулж, даргаар Ц.Долгорсүрэнг томилж байжээ. Тиймээс 1 дүгээр сарын 13-ны энэ өдөр манай хүрээлэнгийн  анхны суурь тавигдсан чухал өдөр юм. Иймд БХЭШХ-ийн удирдлагын зүгээс нийт эрдэмтэд, судлаачиддаа хүрээлэн мэндэлсэн энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж та бүхний эрдмийн ажил үйлсэд бүтээлийн дээдийг, ар гэрт тань аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!